Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy S10 дэлгэцэн дээрээ “нэг нүхтэй” үйлдвэрлэгдэж магадгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани ирэх онд зах зээлд гарах Galaxy S10 загвартаа бүтэн нүүр эзэлсэн дэлгэц хэрэглэж магадгүй байгааг салбарын мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал гар утасны нүүр бүхэлдээ дэлгэц байх ба дээд хэсэгт нь камерт зориулсан нэг нүх байх гэнэ. Ингэснээр өнөөдрийн зах зээлд зарагдаж байгаа ухаалаг гар утаснуудын “notch-design”-ийг халах ажээ.

“Notch-design” нь дэлгэцийн дээд хэсэгт камер, яригч болон бусад мэдрэгчүүдийг багтаахын тулд хар оруулга нэмдэг арга юм.

Өнгөрсөн онд Apple компани iPhone X загвартаа анх ийм дизайн нэвтрүүлж, бусад үйлдвэрлэгчид дагаж эхэлсэн байдаг.

Хэрвээ Самсунг шинэ дизайныг S10 загвартаа нэвтрүүлбэл дэлгэцийн ашигтай талбай нэмэгдэж, илүү гоёмсог харагдах юм. Өмнөх Galaxy S9 загвар нь Apple-ийн трэндийг дагалгүй дэлгэцийн дээд, доод хэсэгт бүтэн талбай үлдээсэн байдаг.

Хэд хоногийн өмнө Самсунг Электроникс Хятадад Galaxy A8s загварынхаа дизайныг ийм “нүхтэй дэлгэц”-тэйгээр үзүүлж байв. Мөн энэ сарын эхээр АНУ-д зохион байгуулсан хөгжүүлэгчдийн чуулган дээрээ тэд Infinity-O нэртэй дэлгэцний шинэ загвар танилцуулсан нь Galaxy S10 шинэ дизайнтай үйлдвэрлэгдэнэ гэсэн таамаг бий болгож байгаа ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News