Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграм хуурамч дагагч болон лайктай тэмцэхээр болжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинаа хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй энэ үед бидний өргөн хэрэглэдэг Инстаграм хуурамч лайк, сэтгэгдэл болон дагагч болгонтой тэмцэж, устгахаар болсон байна.

Тус компанийн өчигдөр хийсэн нэгэн мэдэгдэлд хандалт авах гэсэн хүний хуурамч лайк, сэтгэгдэл, дагагч бүрийг манай компанийн удирдамж болон ашиглалтын нөхцөлийн дүрмийг зөрчсөн гэж үзэх болно гэсэн юм.

Инстаграмын хандалтыг нэмэгдүүлэхийг оролдсон хүн бүрийн мэдээлэл Инстаграмынханд мэдэгдэх аж.

 

Инстаграм платформ нь сүүлийн үед олны танил, алдартай болсон influencers буюу нөлөөлөгчид болон зарим нэг брэндүүдийн сурталчилгааны гол платформ болсон гэж хэлж болно.

Саяхан The New York Times-ийн мэдээлснээр Инстаграм дээр "нано influencer" хэмээх хүмүүс бий болсон бөгөөд 1000-аас бага дагагчтай эдгээр хэрэглэгчид Инстаграм дээрээ зарим брэндийн бүтээгдэхүүнийг сурталчилж, үнэгүй авахыг эрмэлзэх болсныг дурдаж байжээ.

Мөн Инстаграм үүний өмнөхөн хуурамч аккаунтуудыг устгах ажлыг явуулж байсан ч энэ удаагийнх шиг хуурамч лайк, сэтгэгдэлтэй тэмцэж байгаагүй юм.

 

Эх сурвалж: The Verge