Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: "Travel learn and cook" маргаашаас уншигчдадаа хүрнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Tа aялах дуртай юу?... Та гэртээ олон орны хоол хийх дуртай юу?...

“Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ?”, “Бид бүгд Феминист байх хэрэгтэй” зэрэг номуудыг орчуулан Монголын уншигчдад хүргэсэн Ж.Энхбаяр энэ удаад "Travel learn and cook" хэмээх номоо гаргалаа. Энэхүү ном нь түүний өөрийн бичиж, хэвлүүлж буй анхны ном бөгөөд түүний аялсан амьдарсан орнуудын дурсамжууд болон олон орны хоолны жорууд орж, англи хэл дээр бичигдсэнээрээ онцлог юм.

"Travel learn and cook"-д нийт 17 орны 60 гаруй хоол, амттан, нарийн боовны жор орсон бөгөөд үүнд түүний олон орны найз нөхдийн жоруудаас багтсанаас гадна, Ж.Энхбаярын аялж амьдарч байсан газруудын хөгжилтэй түүхүүд, дурсамжууд орсноороо номыг зөвхөн хоолны ном болгоод зогсохгүй аяллын ном болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. 

Номын нээлт 11 дүгээр сарын 15нд болж, номын зохиогч Ж.Энхбаяр номонд, хоолонд мөн аялалд дурлагч уншигчтайгаа нэгэн үдшийг өнгөрүүлжээ.

"Travel learn and cook" 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Интэрнoм, Аз Хур, гэх мэт номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.