Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоочгүй автомашиныг ирээдүйд хүмүүс “зочид буудал” болгон ашиглана гэж дүгнэжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Жолоочгүй буюу робот жолоодлоготой автомашин хүн төрөлхтний нэг цэгээс нөгөө цэгт зорчих аргад хувьсгал хийнэ гэж судлаачид үзэж байгаа.

Мэдээж хүмүүс замд өнгөрөөх цагаа өөр ашигтай зүйлд зарцуулж, осол эндэгдэл буурах нь хамгийн эхний эерэг үр дүн юм.

Тэгвэл “Annals of Tourism Research” судалгааг хийсэн хүмүүс жолоочгүй автомашины хувьсгал нь хүн төрөлхтний сэксийн амьдралыг өөрчилнө гэж дүгнэжээ.

Судалгааг ахалсан Британий Суррей Их сургуулийн аялал жуулчлалын менежмэнтийн сургуулийн дэд захирал Скотт Коэн өнөөдрийн байдлаар Америкчуудын 60 орчим хувь нь автомашинд энгэр зөрүүлж үзсэн байдаг гэсэн тоо баримтыг жишээ болгон дурдсан байна.

Тэгвэл автомашиныг хүн жолоодох шаардлагагүй болсноор энэ хувь хэмжээ улам нэмэгдэх ба машин дотор үйлчилгээ үзүүлдэг биеэ үнэлэгчид бий болж, төмөр хөлгийн хэрэглээг баяжуулах ирээдүйтэй байгааг судалгаанд өгүүлсэн байна. Үүнээс гадна зорчиж явахдаа хүн унтаж амрах, хоол зооглох боломжтой болох тул жолоочгүй автомашинд зориулсан шинэ үйлчилгээнүүд олноор бий болно гэж дүгнэжээ.

Гэхдээ энэ бүхэн 2040 оноос өмнө амьдралд бодитой хэрэгжихгүй байх гэж үзэж байгаагаа Скотт Коэн NBC сувагт ярьсан байна.

 

Эх сурвалж: TheNextWeb