Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сан Францискогийн агаарын бохирдол өнгөрсөн долоо хоногт анх удаа Улаанбаатарынхаас өндөр байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн эрэг дагуу оршдог АНУ-ын Калифорни муж өнөөдөр гал түймрийн гамшигт өртөөд байна.

Муж даяар 7,000 орчим ой хээрийн түймэр шатаж байгаа нь нийт талбайгаараа Делавар мужийн газар нутагтай тэнцэж байгаа юм. Сүүлийн байдлаар 63 хүний амь үрэгдэж, 631 хүн сураггүй болоод байна.

Тэгвэл энэхүү түймрийн үр дүнд Калифорний хойд хэсэг, Сан Франциско хот орчим буюу Цахиурын хөндий гэгддэг технологийн төвийн агаарын чанар түүхэнд байгаагүй хэмжээгээр мууджээ.

Өнгөрсөн долоо хоногт энэ бүс нутгийн агаарын чанар дэлхийд зөвхөн Бангладешийн нийслэл Дакагийн дараа хамгийн муу үзүүлэлттэй байсан байна.

Тодруулбал энэ сарын 16-ны өдөр дэлхийн хамгийн муу агаартай таван хот нь Бангладешийн Дака, АНУ-ын Сан Франциско, Пакистаны Лахор, Монголын Улаанбаатар, Энэтхэгийн Колката байжээ.

Өчигдөр буюу Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түймрийн гамшигтай биечлэн танилцахаар Калифорнид ирсэн байна.

 

Энэ үеэр тэр ойн менежмэнтийн бодлогыг сайжруулснаар гал түймрийн аюулыг дахин ийм хэмжээнд хүргэхгүй гэж амлажээ.

Гэхдээ Трамп ой хээрийн түймэр нэмэгдэж байгаа явдлыг цаг уурын дулааралтай холбоогүй гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: Quartz, Business Insider