Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Өнөөдөр буюу Бямба гарагийг албан ёсоор ажлын өдөр болгосонтой холбоотойгоор Төрийн ордонд Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хувиарын дагуу хуралдаж байгаа билээ. 

Баасан гарагийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, ХХААХҮ-ийн сайдыг томилох тухай тогтоолыг төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан зарим байнгын хороо хуралдах шаардлагатай болсныг мэдэгдсэн. Тиймээс  чуулганы хуралдаан түр завсарласан билээ.

Ингээд ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм. 

Харин Төсвийн байнгын хороогоор 2019 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж, дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан

Өнөөдрийн тухайд Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэх юм байна. Тус байнгын хорооны хуралдаан 09:30 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдээгүй учир одоо болтол эхлээгүй байна. 

Чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал, 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг дараалалд орсон асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.