Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх зунаас Парис хотод дизель хөдөлгүүрт автомашин зорчихгүй

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Charles Platiau

Франц улсын нийслэл Парис хотын төв бүс "Métropole du Grand Paris" хэмээх энэхүү бүсэд ирэх зунаас эхлэн дизель хөдөлгүүрт автомашин нэвтрэхийг хориглож, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахаар зорьж буй талаар хотын захиргааныхан нь мэдээлэв.

Тус дүүргийн Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийн мэдээлснээр ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө тус дүүргийн ойролцоо оршин суудаг 5.61 сая оршин суугчийн 2000 оноос өмнө үйлдвэрлэгдсэн дизель хөдөлгүүрт автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг зогсоох шийдвэрт хүрсэн гэжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Франц улс шинээр гаргасан “Crit’Air” хэмээх системийг ашиглах аж. Тус систем нь замын хөдөлгөөнд оролцож буй машинуудын үйлдвэрлэгдсэн огноо, ялгаруулж буй утаа зэргийг холын зайнаас тодорхойлох зориулалттай төхөөрөмж юм.

Франц улс ийнхүү тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөн дэх зохицуулалтаа илүү нарийн болгосноор 2030 он гэхэд улсынхаа автомашины дийлэнх хувийг усан болон цахилгаан хөдөлгүүрт автомашинаар дүүргэхээр зорин ажиллаж буйн нэг илрэл аж.

 
Франц улс дахь цахилгаан автомашины борлуулалт/2018.10 сарын байдлаар/