Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Таван настай Чечень хүү 4,105 удаа гар дээр суниасан дээд амжилтаа батална

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Саяхан ОХУ-ын Чечений БНУ-ын хэвлэлүүд таван настай Рахим Кураевыг 2 цаг 25 минутын хугацаанд гар дээрээ 4,105 удаа суниаж, Оросын үндэсний дээд амжилтыг эвдсэн тухай мэдээлжээ.

Гэвч “Оросын Дээд Амжилтын Ном” үүнийг бүртгэхээс татгалзсан нь албан ёсны гэрч дэргэд нь байгаагүйтэй холбоотой гэнэ. Тус номны менежер Юлия Пронина бяцхан хүүгийн дээд амжилт эвдэх оролдлогын талаар урьдчилж ямар нэг мэдээлэл аваагүй байсныг Говорит Москва радио станцад ярьжээ.

Тиймээс ирэх долоо хоногт Рахим Кураев дээд амжилтаа албан ёсны гэрчийн хажууд дахин давтахаар болсныг Чечений засгийн газрын төлөөлөгч Муса Ханариков ТАСС агентлагт мэдээлжээ.

Хэдийгээр Кураевын дээд амжилт батлагдаагүй байгаа ч өчигдөр Чечений засгийн газрын тэргүүн Рамзан Кадыров хүүгийн гэрт зочилж, амжилтыг нь үнэлээд өөрийн унаж явсан цагаан өнгийн Мерседес автомашиныг бэлэглэсэн байна.

 

Одоогоор энэхүү дээд амжилтыг Халимагийн БНУ-ын нийслэл Элиста хотын оршин суугч Бату Боктаев 2015 онд таван настайдаа 4,050 удаа гар дээр суниасан үзүүлэлтээр эзэмшдэг ажээ.


Эх сурвалж: Moscow Times