Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:34 2018/11/16

Тээврийн цагдаагийн албанаас дөнгөж сая шийдвэрээ өөрчилсөн тухай мэдээллийг өглөө.

Маргааш буюу 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.

Тус албанаас өнөөдөр 14:00 цагийн үед 4, 9-өөр төгссөн дугаартай автомашиныг арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гарагт дугаарын хязгаарлалтад хамруулна гэсэн шийдвэр гаргасан байсан юм.

15:00 2018/11/16

11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт буюу маргааш 4, 9 -өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана. Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн ажлын өдрийг энэ долоо хоногийн Бямба гараг руу шилжүүлсэн учир ийнхүү маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 4, 9 -өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг маргааш хязгаарлахаар болсон аж.

Харин Баасан гарагийн буюу 0, 5-аар төгссөн дугаартай автомашиныг хязгаарлахаар 2018 оны 11 дүгээр сарын 16,17-нд хоёр өдөр дараалан явахгүй болчих учраас дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дугаарын хязгаарлалт 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хүчинтэй байдаг билээ.