Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын чуулганы хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн. 

Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн Засгийн газарт АН-аас долоон удаа Засгийн газрын гишүүддээ хариуцлага хүлээлгэх болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлагыг хүргүүлсэн. АН-ын энэ байр суурь хэвээрээ байгаа.

УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийг огцруулах, хариуцлага тооцох асуудлаар хэлэлцвэл АН-ын бүлэг хариуцлага хүлээлгэж хуралдаанд оролцоход бэлэн гэж үзэж байна. 

АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэж үзлээ.

Хоёрдугаарт, ЖДҮХСангийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд байгаа. Эдгээр сайдууддаа хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэж АН үзэж байгааг дуулгая.

Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг манай нам дэмжинэ. Монгол Улсын эдийн засагт гамгүй өндөр эрсдэл авчирах төсөв батлагдсан учраас зайлшгүй эргэж харах ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийг хориг тавиач гэж уриалсан" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/anbuleg/videos/2048394868516403/