Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 16
iKon.MN

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль дээр

08:30 цагаас Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар болон, бусад чиглэлээр мэдлэг мэдээлэл олгох хоёр өдрийн сургалтыг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газраас зохион байгуулна.

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

09:00-16:00 цагийн хооронд "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг болно.

Туушин зочид буудалд

09:30 цагаас “Тогтвортой хөгжлийн боловсрол”төслийн хүрээнд БОАЖЯ, бизнес эрхлэгч ААН байгууллагуудад байгальд ээлтэй менежментийг нэвтрүүлэх санаачилгын хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бизнесийн ногоон гарц” чуулган болно.

Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд

10:00 цагаас Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.

Засгийн газрын II байрны хурлын танхимд

10:00 цагаас Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий болох зөвлөлдөх уулзалт болно.

Шангри Ла зочид буудалд

14:00 цагаас iTools-ийн багийнхны бүтээсэн "National blockchain platform"-ийн нээлт болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагаас Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг болох тухай мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд

14:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно.

МУИС-ийн 1-р байрны Эрдмийн танхимд

15:00 цагаас "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019" гардуулах үйл ажиллагаа болно.