Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Их, дээд сургуулийн 30 багш олон улсын эрхтэй мастер багш боллоо

ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Сингапурын политехникийн сургууль дээр зохион байгуулагдсан ахисан түвшний CDIO арга зүйн мастер багш бэлтгэх сургалт амжилттай зохиогдлоо. 

Сургалтад:

  • Монгол Улсын Их сургууль
  • Хөдөө аж ахуйн их сургууль
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль
  • Соёл урлагийн их сургууль
  • Боловсролын их сургууль
  • Үндэсний батлан хамгаалахын их сургууль
  • Техник технологийн дээд сургуулийн нийт 30 багш хамрагдаж мастер багшийн эрх авч, үндэсний хэмжээнд сургалт явуулах эрхтэй боллоо.
 

Сингапур улсад зохион байгуулагдсан тус сургалт нь сургагч багш нарыг CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн бодит үр дүнтэй танилцуулах, өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайжруулж, хөгжүүлэх, CDIO арга зүйг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх төлөвлөгөө гаргах 3 үндсэн зорилготой зохион байгуулагдсан ба “Сингапурын ур чадварын хүрээ ба аж үйлдвэрийн шилжилт”, “Мэргэжилд суурилсан заах арга зүй” сэдэвт илтгэл сонсож, Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 лаборатори, нисэх онгоцны симуляцийн төв, усан онгоцны сургалтын төв, үнэртэн, косметикийн төв, Ази номхон далайн ундаа үйлдвэр, кибер сургалтын төв, ахисан түвшний үйлдвэржилтийн төвөөр зочлов

 

БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн М.Энхээ багуудаа ахлан оролцсон юм.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам