Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Н.Тулга ИБУИНВУ-ын Цог жавхлант хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив

ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих үеэрээ Элчин сайд Н.Тулга Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Цог жавхлант Хоёрдугаар Хатан хаанд уламжилж, Монгол Улс, ИБУИНВУ хоорондын найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Цог жавхлант Хатан хаан Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, энэхүү албан тушаалд дахин томилогдсонд нь баяр хүргэж, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам