Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос хилийн харуулын постоо дэлбэлж буулгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хил дагуух зарим харуулын постуудаа татан буулгах тохиролцооны хүрээнд өнөөдөр Өмнөд Солонгосын тал нэг байгууламжаа тэсрэх бодис хэрэглэн буулгажээ.

Сөүл хотоос зүүн хойд зүгт 90 км зайтай Чёрвон дахь харуулын байрыг ингэж буулгасан нь тэсрэх бодис хэрэглэсэн анхны тохиолдол байв. 

Хоёр Солонгос хоорондын дайсагналаа бууруулах олон арга хэмжээ авахаар төлөвлөсний нэг нь хилийн харуулын тус тус 11 постыг татан буулгах байсан юм.

Ууланд байрлах харуулын байрыг буулгахад экскаватор ашиглах боломжгүй тул дээд хэсгийг нь дэлбэлээд үлдэгдлийг нь цэвэрлэхэд харин машин техник ашиглахаар болсон байна.

Өнгөрсөн Бямба гарагт Умард ба Өмнөд Солонгосын талууд тус тусын 11 харуулын постоос цэрэг, зэвсгээ татаж дууссан юм. Харин тэдгээрийн тус бүр нэг постыг түүхийн дурсгал болгон буулгалгүй үлдээхээр тохиролцжээ.

Буулгах ажлыг энэ сард багтааж, хамтарсан шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна. Есдүгээр сард Пёньянд уулзсан хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр талуудын армийн командлагч нар харилцан дайсагналаа бууруулах хэлэлцээрт гарын үсэг зурж байв.

Эх сурвалж: Yonhap News, Russia Today