Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Я.Ариунболд Канадын Амбан захирагч эрхэмсэг хатагтайд Итгэмжлэх жуух бичгээ барив

ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд 2018 оны 11 дүгээр сарын 13-нд Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Жюли Паетад Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

ИЖБ барьсаны дараа Элчин сайд Я.Ариунболд Амбан захирагчтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

 

Я.Ариунболдыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам