Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гринландын мөсөн дороос Парисаас том хэмжээтэй тогоо олджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

12,000 жилийн өмнө Гринландад унасан төмөрлөг бүтэцтэй солир Парис хотын нутаг дэвсгэрээс том хэмжээтэй тогоо үүсгэснийг орчин үеийн радарын тусламжтай илрүүлжээ.

Шинэ тогоо нь мөсөн бүрхүүл дороос илэрсэн анхны тохиолдол бол манай дэлхийн хамгийн том 25 тогооны нэгэнд тооцогдож байгааг “Sicence Advances” сэтгүүлд мэдээлсэн байна.

Хиавата нэртэй мөсөн давхаргын дор байгаа 31 км диаметртэй тогоо нь анх үүсэхдээ тухайн бүс нутгийн төдийгүй дэлхийн байгаль орчинд хүчтэй нөлөө үзүүлсэн байх гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Нээлтийг анх 2015 онд хийсэн боловч өнгөрсөн хугацаанд олон улсын эрдэмтэд тогоо үнэхээр байгааг батлах гэж ажилласаар өнөөдрийг хүрсэн гэнэ.

NASA-гийн Programme for Arctic Regional Climate Assessment and Operation IceBridge нэртэй төсөл Гринландын мөсөн дор том тогоо байж болзошгүй гэх мэдээллийг анх өгч байжээ.

Дараа нь хамгийн орчин үеийн радарын тусламжтай илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж чадсан байна. Түүх дөнгөж эхэлж байгаа тул цаашид судлах зүйл их байгааг судалгааг ахалсан Данийн Байгалийн Түүхийн Музейн Геогенетикийн төвийн профессор Курт Кяер ярьжээ.

Эх сурвалж: AFP