Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Францын хувьсгалчдад цаазлуулсан хатны сувдан зүүлт дуудлага худалдаагаар дээд амжилт тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Sotheby’s дуудлага худалдааны төв өчигдөр Францын хааны хатан Мари Антуанеттын эдэлж, хэрэглэж байсан 10 ширхэг үнэт эд зүйлсийг заржээ.

Тэдгээрийн дотроос том дусал хэлбэртэй байгалийн сувд бүхий хүзүүний зүүлт $32 саяын үнэ хүрсэн нь онцгой тохиолдол болсон байна.

Энэ нь дуудлага худалдаагаар зарагдаж байсан сувдан эдлэлүүдийн дээд үнэ болжээ. Дуудлага худалдаанаас өмнө сувдан зүүлтийн үнийг $1-$2 сая хүрнэ гэсэн төсөөлөл байсан юм.

Мари Антуанеттын гоёлын эд зүйлсийн зарим нь 200 орчим жилийн дараа анх удаа олны өмнө ил гарч байгаагаараа онцлог байв.

Мари Антуанетта нь Францын хаан Луй XVI-ын эхнэр байсан бөгөөд 1793 онд хувьсгалчдад цаазлуулсан юм. Цаазын тавцанд гарахаасаа өмнө тэр үнэт эдлэлүүдийнхээ заримыг хилийн чанадад байсан төрөл төрөгсөддөө илгээж амжсан гэдэг.

Энэ хувьсгалын үр дүнд Франц орон олон зуун жил үргэлжилсэн хаант засаглалаас татгалзаж, бүгд найрамдах улс болсон юм.

Тиймээс хатны сувдан зүүлт зүгээр нэг үнэт эдлэл биш, Францын хувьсгалын гэрч гэдгээрээ давтагдашгүй хөрөнгө болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

 

Эх сурвалж: Associated Press