Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган: Алуурчин мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Парист болсон Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнээс буцаж явахдаа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган сэтгүүлч Хашоггийн аллагатай холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ.

Тэрээр уг аллагатай холбоотой баримт болох дуу хоолойны бичлэгийг Саудын Араб, АНУ, Британи, Франц, Герман, Канад улсуудын эрх баригчдад илгээснээ ярьсан байна.

“Бичлэг үнэхээр аймшигтай сонсогдож байгаа. Бичлэгийг сонссон Саудын тагнуулын офицер цочролд орж, алуурчныг мансууруулах бодис (геройн) хэрэглэсэн байх гэж бодож байгаагаа хэлсэн. Зөвхөн геройн хэрэглэсэн хүн л ийм харгис байж чадна гэж тэр хэлж байна” гэж Эрдоган ярьжээ.

Эрдоган сэтгүүлчийн аллагын баримттай Саудын тагнуулын төлөөлөгч хэзээ, хаана танилцсан талаар дэлгэрүүлж яриагүй байна.

Саудын тал сэтгүүлч Жамал Хашоггийн амийг хөнөөхөөр 15 хүнтэй алуурчдын багийг аравдугаар сарын эхээр Истанбул руу илгээсэн гэдэгт Туркийн эрх баригчид итгэлтэй байгаа юм. Тэд бас сэтгүүлчийн цогцсыг химийн бодисоор задалж, нууцалсан гэж үзэж байгаа. Одоог хүртэл Хашоггийн цогцос олдохгүй байгаа юм.

Өчигдөр ярихдаа Эрдоган энэхүү аллагын нууцыг Саудын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман тайлна гэдэгт итгэж, тэвчээртэй хүлээж байгаагаа илэрхийлжээ.

“Ханхүү хэргийг илрүүлж, зохих арга хэмжээг авна гэж манай элчид хэлсэн байна. Тиймээс бид тэвчээртэй хүлээж байгаа” хэмээн Туркийн ерөнхийлөгч сэтгүүлчдэд ярьсан юм.

 

Эх сурвалж: Associated Press