Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Медведев хоёр технологийн ачаар нэгэн зэрэг гадаадад аялах боломжтой болсон гэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр хоёул гадаад орнуудад айлчилж, Кремль “эзгүй” байна.

Кремлийн захиргаа Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрыг нэгэн зэрэг гадаад орнуудад айлчлуулахгүй байхаар ажлаа зохион байгуулдаг гэсэн яриа бий.

Тэгвэл энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултанд хариулахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид ийм нөхцөл байдалд хүргэхгүйг хичээж ажилладаг нь үнэн. Гэхдээ ингэж огт болохгүй гэсэн тодорхой хууль байхгүй. Бид харилцаа холбооны эрин үед амьдарч байна. Орчин үеийн хиймэл дагуул, бусад холбооны хэрэгслийн ачаар манай ерөнхийлөгч, ерөнхий сайд нар дэлхийн хаанаас ч ажил үүргээ гүйцэтгэх боломжтой” гэж ярьжээ.

Ерөнхий сайд Дмитрий Медведев одоо Италийн Палермо хотод Ливийн асуудлаар зохиогдож буй олон улсын хуралд сууж байгаа. Харин ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-АСЕАН-ий дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сингапурт гурван өдрийн айлчлал хийж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС