Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын УЗ-ийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "МАН-ын Удирдах Зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрох, Хотын дарга Су.Батболдыг хариуцлага тооцож, ажлаа өгөх асуудлыг ярилаа. 

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Д.Хаянхярваа, М.Энхболд даргын асуудлыг танилцуулах гэж байна. Хотын дарга Су.Батболдын талаарх өөрийнхөө байр суурийг намын дарга НИТХ-д тавина.

МАН-ын УЗ-ийн 29 гишүүн байдгаас 28 нь хуралдаа ирсэн. Гишүүд Д.Хаянхярваа даргыг 16:12 харьцаатайгаар огцрохыг, Хотын дарга Су.Батболдыг 15:12-ын харьцаатайгаар ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж тус тус дэмжсэн. 

ЖДҮХСангаас зээл авсан гишүүдийн асуудлыг ойрын хугацаанд УЗ болон ээлжит бус МАН-ын Бага, Их хурлыг зарлах шаардлагатай гэсэн шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос гаргасан" гэв.