Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

BIZNETWORK.MN хүний нөөцийн удирдах ажилтнуудад зориулсан ээлжит HR EVENT-ээ зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 13
Сурталчилгаа

Монголын ажлын байрны төв сүлжээ Biznetwork.mn -ээс харилцагч байгууллагынхаа хүний нөөцүүд болон удирдах албан тушаалтнуудад зориулсан "HR Event" сургалт арга хэмжээг 2 сар тутамд зохион байгуулдаг.

HR EVENT-д Монголын бизнесийн салбарын арвин туршлагатай лидерүүд оролцож, бизнесийн ертөнц дэх онол, практикийн мэдлэгээ түгээн, туршлагаа хуваалцдаг.

Энэ удаагийн сургалтын багшаар MECPartners ХХК-н ТУЗ-ийн дарга, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Эн Си Эс ХХК-ийн захирал Д.Болор уригдан “Байгууллагын соёл” сэдвээр лекц уншсан юм.

 

Д.Болор захирал нь 1996-2016 онуудад Монголын Цахилгаан Холбоо ХК-д Дэд захирал, Ньютел, Мобиком, Скайтел зэрэг компаниудад Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан арвин туршлагатай.

 
 

Сургалтын төгсгөл санал солилцон, асуулт хариултаар дүүрэн болж өнгөрсөн. Сургалт #Networking night-аар үргэлжилж  хүний нөөцүүд болон удирдах албан тушаалтнуудад хоорондоо танилцаж мэдлэг туршлагаа солилцсон юм.

 

“HR EVENT” –ийн сургалт бүр байгууллагын хөгжил дэвшилд зориулсан санал зөвлөмжөөр баялаг байдаг нь үр өгөөжөө өгч, мэдлэг, туршлага нэмж байдаг гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Та энд дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу.

 Эх сурвалж: Biznetwork.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.