Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркель өөрийгөө Макроны эхнэр биш гэдгийг 101 настай эмэгтэйд дахин дахин тайлбарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд оролцож байгаа Германы канцлерь Ангела Меркельд өчигдөр нэгэн хөгжилтэй явдал тохиолджээ.

Меркель өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны хамт хойд Францын нэгэн жижиг хотод зочилж, дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн юм. Энэ үеэр тэд хотын иргэдтэй уулзсан байна.

Уулзалтын үеэр 101 настай франц эмээ улсынхаа ерөнхийлөгчтэй уулзан гар барьж байгаад итгэхгүй байгаагаа хэлсний дараа Меркелийг улсынхаа тэргүүн хатагтай гэж андууран “Та Мадам Макрон мөн үү?” гэж асуужээ.

Ингэхэд Меркель “Ich bin die Kanzlerin von Deutschland” (Би Германы канцлерь байна) гэж герман хэлээр хариулсан байна.

Гэвч өндөр настай эмэгтэй түүний хариултыг ойлгосон шинжгүй байсан тул Меркель “Je suis la chancelière Allemagne” хэмээн франц хэлээр дахин тайлбарлажээ.

Өндөр настан энэ удаад ч Меркелийн хариултыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй байлаа. Гэхдээ тэр улсынхаа ерөнхийлөгч болон бас нэг нэр хүндтэй эмэгтэйтэй уулзаж байгаадаа баярлан “C’est fantastique” (Гайхамшигтай!) хэмээн хэлж зогссон юм. Энэ эмэгтэйг 1917 оны арваннэгдүгээр сарын 12-нд буюу дэлхийн нэгдүгээр дайн дуусахаас яг нэг жилийн өмнө төрсөн болохыг хотын иргэд Макронд тайлбарлажээ.

Эх сурвалж: EuroNews