Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 23 хүртэл хойшиллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл заалтаар шалгагдаж буй дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болов.

Шүүх хурлын үеэр Б.Амархүүгийн өмгөөлөгч шүүх хуралд гэрч шинжээч оролцуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн ханган шийдвэрлэж, шүүх хуралдаан энэ сарын 23-ны 10:00 цаг хүртэл хойшилсон талаар шүүхийн эх сурвалж мэдээллээ.