Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон зарим шүүгч нарт зарлиг гардууллаа

ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Шинээр томилогдсон Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун, Баянхонгор аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ нарт Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гардуулж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гардуулахдаа “Шүүгчээр томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Шударга ёс алдагдаж, шүүгч нарын нэр хүнд муу, нөхцөл байдал хүнд байгаа үед хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаагаа ухамсарлаж ажиллаарай” хэмээн сануулав.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба