Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зураглалд саналаа өгнө үү

ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” баримт бичгийн төслийг боловсруулжээ.

Энэхүү зураглалыг НЗДТГ-ын захиалгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн баг нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран боловсруулсан байна. Ингэхдээ ТХЗ, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-тай нийцүүлж, Улаанбаатар хотын хөгжлийг суурь үнэлгээг үндэслэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар Аудит ХХК болон бие даасан судлаачид нийслэлийн урт хугацааны хөгжлийн хандлага, зураглалыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, статистикийн тоо мэдээллийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэжээ.

‘Тогтвортой хөгжлийн зураглалыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал’-д “Хэнийг ч орхигдуулахгүй” буюу нийгэм дэх тэгш оролцоо, шударга байдал, иргэдийн оролцоог хангах, “Ямар ч газрыг орхигдуулахгүй” буюу бүс нутаг, газар зүйн байршлаас үл хамааран хөгжлийн үр шимийг хүртэх зарчмыг баримталсан аж.

Улаанбаатар хотод 2017 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь амьдарч байгаа бол 2030 он гэхэд 58.8 хувьд хүрэх тооцооллыг Үндэсний статистикийн хороо гаргаад байна. Энэхүү өсөн нэмэгдэх хүн амын төвлөрлөөс үүдэх нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг урьдчилан харж, ирээдүйн эрсдэлд бэлэн байх, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн урт хугацааны, бодлогын цогц баримт бичиг боловсруулсан болно.

Улаанбаатар хотын ТХЗ-ыг Нийслэлийн ИТХ-аар батална.

"ТХЗ-ыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал"-ын төсөлд та саналаа Ulaanbaatar.mn 2018 оны 12-р сарын 1-ний өдөр хүртэл ЭНД дарж өгнө үү.

“Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” /Бүрэн эхээрээ/

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР