Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний эхний шат өндөрлөлөө

ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шат арваннэгдүгээр сарын 10-нд орон даяар зэрэг эхэлж Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд аваргуудаа шалгаруулсан байна.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан шатарчид сум, дүүргээ төлөөлж аймаг, нийслэлд өрсөлдөх эрх нь нээгдэж байгаа юм. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны арванхоёрдугаар сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд болох юм.

 

Өмнөх жилүүдэд тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог байсан. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинд дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Уламжлалт тэмцээн М.Энхболд даргын ивээл дор гурав дахь жилдээ болж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.