Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Өвөрхангай, Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN

ШУТИС-ийн Төв номын санд

09:00 цагт “Олон соёлын хүрээнд экологи, шударга ёс, энх тайвны үйлсэд хамтран ажиллах философи” хэлэлцүүлэг болно.

ЭМЯ-нд

09:30 цагт “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн арга хэмжээ болно.

ЭМЯ-нд

11:00 цагт Чихрийн шижинтэй тэмцэх өдрийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

ОБЕГ-т

11:00 цагт “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх, сургалтад ашиглагдах багаж, тоног төхөөрөмж гардуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11:30 цагт Өвөрхангай, Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид орон нутагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт "Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

ГХЯ-нд

13:30 цагт “Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Хүүхдийн урлан бүтээх төвд

15:00 цагт Улсын хэмжээнд зохион байгуулагдсан хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болно.