2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°
02:00
S32
-20°

“Эврика-2018”-ын шилдгүүд тодорчээ

ikon.mn
2018 оны 11 сарын 11
iKon.MN

“Эврика-2018” ЭШИХ 5 дугаар сард зарлагдаж, 9, 10, 11 сард амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр Оюутан судлаач, Залуу багш судлаач, Эрдэмтэн судлаачийн хүрээнд 3 ерөнхий ангиллын дагуу 9 салбар 81 сэдвээс шилдэг оролцогчдыг шалгаруулж, II шатны шалгаруулалтад тодорхойлсон билээ. 

II шатанд оюутан 80, залуу багш 78, эрдэмтэн 41 нийт 199 судлаач оролцож салбар салбарын шилдгүүдийг тодруулжээ.

 

 “Шилдэг  оюутан судлаач”-аар:

  •  Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Ц.Бат-Эрдэнийн “Био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” бүтээл
 

“Шилдэг багш судлаач”-аар:

  • ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн багш Х.Баатарсүрэнгийн “Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад ашиглах органик наалтыг бий болгох түүний бүтэц судалгаа” бүтээл
 

“Шилдэг Эрдэмтэн Судлаач”-аар:

  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвийн захирал, Доктор Г.Төрмөнхийн “Монгол малын махны бичил шим тэжээл, эрдэс бодисын атом шингээлтийн спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон дүн” бүтээл тус тус шалгарсан байна.

“Эврика ЭШИХ”- нь хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж, хамгийн өндөр шагналын сантай, өргөн цар хүрээтэй олон оролцогчтой гэдгээрээ онцлог эрдэм шинжилгээний их хурал.

Судлаачдад маань үндэсний үнэт зүйл, онолд суурилан зарласан сэдвээр судалгаа хийх хугацаа бага учраас хэдийнээ судалчихсан бэлэн судалгаагаараа оролцож байсныг дурдах нь зүйтэй гэж МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй хэлсэн юм. 

Үндэсний үнэт зүйл, онцлогт тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд нь Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндэс суурь болохоос гадна, арга зам нь юм. Иймд ЭВРИКА-2019 ЭШИХ-ыг бидний хэдийнээ мэдэх болсон 3 ангилал, 9 салбар, 81 сэдвийн хүрээнд нийт шагналын санг нэгтгэн нэмэгдүүлэн дахин зарлаж байна.

 

Эх сурвалж: МЗХ

x