Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабагийн “Singles’ Day 2018” эхний 10 минутын дотор Амазоны “Prime Day” худалдааны төлөвлөгөөг гүйцэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Алибаба компаниас жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 24 цаг үргэлжлэх онлайн худалдааны их наадам “Ганц биечүүдийн өдөр”-ийг тэмдэглэдэг.

Өнгөрсөн шөнийн 00:00 цагаас Шанхай хотод нээлтээ хийсэн уг арга хэмжээний эхний 10 минутын дотор $4.68 тэрбумын борлуулалт хийжээ.

Харин эхний 20 минутын борлуулалтын хэмжээ $6.5 тэрбумыг давсан байна.

2017 оны Ганц биечүүдийн өдрийн худалдааны нийт хэмжээ $25 тэрбум хүрч байсан түүхтэй.

Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Амазон компани “Prime Day” хэмээх 36 цаг үргэлжлэх хямдралтай худалдааны арга хэмжээ зохион байгуулж байсан ба үүний нийт борлуулалтыг $4.2 тэрбум болно гэсэн урьдчилсан тооцоог шинжээчид гаргаж байжээ.

Тэгвэл Алибабагийн худалдаа эхний 10 минутын дотор энэхүү хэмжээг гүйцсэн байна.

Тухайн үед Амазон нийт борлуулалтын хэмжээгээ зарлаагүй ч Cyber Monday, Black Friday, болон өмнөх Prime Day арга хэмжээнүүдийн борлуулалтыг давсан гэж мэдээлж байв.

2017 оны Black Friday арга хэмжээний борлуулалт $5 тэрбум, Cyber Monday худалдааны хэмжээ $6.6 тэрбум орчимд хүрсэн гэдэг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Алибаба жил бүрийн 11 сарын 11 буюу дан нэгийн тоонуудаас бүрддэг энэ өдөр Ганц биечүүдийн өдрийн хямдралтай худалдааг зохион байгуулдаг болсон нь тухайн жилийн онлайн худалдааны хамгийн том үйл явдал болдог болжээ.

 

Эх сурвалж: Business Insider