Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Синьхуа мэдээллийн агентлаг роботоор мэдээгээ уншуулдаг болно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн өмчит мэдээллийн агентлаг Синьхуа одоо мэдээгээ хиймэл оюунт робот-диктороор уншуулж байхаар болжээ.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж сургасан робот дикторын оронд ажиллах юм. Видео дүрсэнд бодит диктор сууж байгаа харагдавч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэсэн бол түүний хоолой нь роботынх ажээ.

Синьхуа агентлаг Бээжингийн Sogou технологийн компанитай хамтран Хятад болон Англи хэлний робот-дикторыг бүтээсэн байна.

Хятадад болж байгаа World Internet Conference арга хэмжээний үеэр Лхагва гарагт тэднийг анх танилцуулжээ.

Ингэснээр үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэж, 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байгаагаа Синьхуа мэдэгдсэн байна. Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны (Artificial Intelligence) салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл энэ юм.

 

Эх сурвалж: Mashable