2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
14:00
S28
-7°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°

Самсунг дэлгэц нь нугардаг гар утасны загварыг анх удаа үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 8
iKon.MN

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр анх удаагаа нугардаг дэлгэцтэй гар утасны бодит загварыг олон нийтэд үзүүллээ.

Дөрвөн жилийн турш ийм гар утас бүтээхээр ажилласны үр дүнд өчигдөр Сан Францискод болсон хөгжүүлэгчдийн чуулган дээр Infinity Flex Display нэртэй туршилтын загварыг танилцуулсан байна.

Уг загвар нь нугардаг дэлгэцтэй гар утас ямар байхыг үзүүлсэн концепц бөгөөд жинхэнэ худалдаанд гарах бүтээгдэхүүн нь үүнээс өөр байх юм.

Нугарч эвхэгдсэн үедээ том, зузаан гар утас шиг харагддаг бол ном шиг дэлгэхэд 7.3 инчийн дэлгэцтэй таблет болж хувирдаг байна. 

Самсунг нугардаг дэлгэцтэй гар утсаа ирэх онд зах зээлд танилцуулахаа амласан юм.

Ийм гар утас нь Андроидын тусгай хувилбартай ажиллахаар бүтээгдэж байгаа гэнэ.

Нугардаг дэлгэцийг бүтээхдээ хэдэн зуун мянган удаа эвхэж, дэлгэхэд гэмтэхгүй байх тусгай материал ашигласан байна.

Ийнхүү олон жил яригдаж байсан технологийг Самсунг анх удаа бодитоор харууллаа.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x