2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
14:00
S28
-7°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°

Дайны үед боолчлогдож байсан сүүлчийн хүн Өмнөд Солонгос, Японы хооронд дипломат маргаан үүсгээд байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN

Бараг 80 орчим жилийн өмнө Японы гангийн үйлдвэрт боолын хөдөлмөр эрхэлж байсан Өмнөд Солонгосын иргэн Ли Чун Сик ямар зовлон туулснаа мартаагүй байна.

Тэр дөнгөж 17 настайдаа буюу 1941 онд инженер болгоно гэсэн амлалтад хууртан Японы Камайшид ирээд шууд боол болсон юм. Ямар ч цалин хөлсгүй ажиллаж байхдаа тэр гологдол гаргавал харгалзагчдад зодуулдаг байв.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын дээд шүүх тухайн үед Лигийн ажиллаж байсан Nippon Steel and Sumitomo Metal Corporation (NSSMC) компаниар боолчлогдож байсан хүн тус бүрт 100 сая воны ($90,000) нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан юм.

14 жилийн өмнө анх шүүхэд хандахад нийт дөрвөн хүн гомдол гаргаснаас одоо ганц Ли Чун Сик амьд үлджээ.

 

Өөрөөр хэлбэл боолчолын гашуун түүхийн цорын ганц амьд гэрч нь 94 настай Ли гуай болоод байна. Инженер болох мөрөөдөл нь замхарсан тэр насан туршдаа янз бүрийн хар бор ажил хийсээр өдийг хүрсэн юм.

Одоо тэр өмнөд бүсийн Гванжу хотод ганцаараа ядруухан амьдардаг. Харин Японы засгийн газар Өмнөд Солонгосын шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байна.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ дайны үеийн бүх асуудал 1965 оны гэрээ, нөхөн төлбөрөөр шийдэгдсэн гэж үзээд асуудлыг НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Шүүхээр шийдүүлнэ гэж мэдэгдсэн.

Тэр дээд шүүхийн шийдвэрийг “санаанд багтамгүй” гэж нэрлээд гүн харамслаа илэрхийлснээс гадна уг маргаан хоёр орны хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхийг Сөүлд анхааруулсан юм.

Өмнөд Солонгосын дээд шүүх Япончуудын тайлбарыг няцааж, 1965 оны гэрээ нь хувь хүмүүсийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй гэж мэдэгдэж байгаа. NSSMC компани мөн өөрийгөө Лигийн ажиллаж байсан компани биш, дайны дараа тус компани худалдагдаж, шинээр байгуулагдсан гэж мэдэгджээ.

Одоогоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин уг асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байна. Харин тус улсын ерөнхий сайд “шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ” гэж мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

x