Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батболд: Эрх мэдэлтнүүд Увс аймагт төсөвлөгдөж буй мөнгийг үрэн таран хийж байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Увс аймагт үүссэн нөхцөл байдал болон "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд "Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэл аманд орон, чичлүүлэн байж хамгийн их төсвийг жилийн жилд авч ирсэн. 2018 онд 40 орчим тэрбум, 2019 онд 51 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгасан байна. 

Гэтэл 2018 онд 40 тэрбумын 18 тэрбум нь зарцуулагдсан. Үлдсэн 34 тэрбум төгрөг нь хаачив. 

Аймгийн хэмжээнд 2017 онд хорт хавдрын өвчлөл 72 гарч, 2018 оны эхний есөн сарын байдлаар 126 болж өссөн нь өмнөх оны мөн үеэс 75 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 1,000 хүнд ноогдох нас баралт 0.4 хувиар өсөж, төрөл 2.6 хувиар буурсан байна. 

2018 онд иргэд, аж ахуйн нэгжийн зээл 187.6 тэрбум, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.6 тэрбум төгрөг байна. Энэ нь ард иргэдийн амьжиргаанд улсын төсвөөс тавьж буй их мөнгө нөлөөлөхгүй байна гэсэн үг юм. 

Мөн, өргөн хэрэглээний барааны үнэ 2017 оны мөн үеэс 8.1 хувь, 2018 оны 8 сарын байдлаар 3.8 хувиар өссөн. Бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн.

Хамгийн их төсөв авдаг Увс аймгийн төсөв жил ирэх тусам нэмэгдээд байдаг, гэтэл нийгэм эдийн засагт ямар ч дээрдсэн зүйл ажиглагдахгүй байна. Энэ яг ямар учиртай юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. 

Өнөөдөр эрх мэдэлтнүүд Увс аймагт төсөвлөгдөж буй мөнгийг үрэн таран хийж, төрийн өмчийг үнэгүйдүүлж байна. 2018 онд хийсэн ажил үйлчилгээний зарцуулалтыг харахад нийт 13.5 тэрбум төгрөгийн л ажил байгаа юм. Энэ нь хүн ичмээр. ЖДҮ-ийн сангийн зээл шиг эрх мэдэлтнүүд нь өөрийн хамаарал бүхий тендерүүдийг хувааж авсан байна. 

Энэ нөхцөл байдал Увс аймгийн ард иргэдийн амьдралыг дордуулж байна" гэлээ.