Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

11 дүгээр сарын 8, 9-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр 11 дүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарна.

Энэ өдрүүдэд /Пүрэв, Баасан гарагт/ автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг билээ.