Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдана

ikon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN

УБ зочид буудлын Хөх асар танхимд

09:30-12:00 цагт Дэлхийн Банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол Улсад Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатны нээлтийг хийнэ. Үйл ажиллагааны үеэр төслийн нэгдүгээр үе шатаас гарсан үр дүн, цаашид хүлээгдэж буй үр дүн зэргийг танилцуулна. 

Танан төвд

10:00 цагт Монгол Улсаа төлөөлөн 1964, 1968 оны өвөл, зуны олимпийн их наадамд оролцсон баг, тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болно.

Туушин зочид буудал, Сүлд танхимд

10:00-12:30 цагт “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум”-ын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-ийн Ажлын алба, МХЕГ, НҮБ-ын ХХААБ, Монгол ногоо төсөл хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийгдэнэ. 

Нийслэлийн цагдаагийн газарт

11:00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар такси ХХК-тай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг  байгуулах гэж байна.

НЗДТГ-ын А зааланд

11:00 цагт 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдана. 

Баянзүрх дүүрэгт

11:00 цагт БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртож Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монгол кино үйлдвэрийн хойд талд байрлах 2 давхар байранд үйл ажиллагаа явуулах болсон. Шүүхийн байрны нээлт өнөөдөр болно. 

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг  зохион байгуулна. Хэлэлцүүлгээр, монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт "Эрдэнэс тавантолгойн бүлэг ордоос асар их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан" талаар Улсаа аврах хөдөлгөөнөөс мэдээлэл өгнө.
11:30 цагт  Увс аймагт үүсэн нөхцөл байдлын талаар болон "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглааны талаар аймгийн ИХ-ын төлөөлөгч Ц.Батболд мэдээлэл хийнэ.

25 дугаар сургуульд

11:30 цагт "Гэрэлт-25" төслийн нээлтийн арга хэмжээ болно. Энэхүү төсөл нь Монгол Улсын сүүлийн 50 жилийн хугацаан дахь тусгай боловсролын сургуульд хэрэгжиж буй томоохон төслийн нэг бөгөөд үүний үр дүнд Монгол Улсад хамгийн анхны лифттэй ерөнхий боловсролын сургууль болж үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо. 

МН мэдээллийн төвд

12:00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

Спортын төв ордонд

14:00 цагт Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.