Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн думд тамирчид сонгогдохыг хориглох саналыг Олимпийн аварга дэвшүүлжээ

О.Энхээ, Зууны мэдээ
2018 оны 11 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Тамирчид “зодог тайлсныхаа” дараа депутат болох ёсгүй хэмээн биатлоны төрлөөр дөрвөн удаа олимпийн аварга болж байсан Александр Тихонов өөрийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ.

“Спортын задран уналт аль эрт, 50 мянгын торгууль ногдуулах инээд хүрэм заалттай допингийн тухай хууль баталснаас эхэлсэн. Манай олимпийн тамирчдыг намын жагсаалтаар Төрийн думд сонгодгийг хориглох талаар бодож тунгаах хэрэгтэй байна” хэмээн тэрээр мэдэгджээ.

Олимпийн аваргын үзэл бодлоор Төрийн Думд тамирчдад хийгээд байх ажил байхгүй аж. “Өөрсдийнхөө ажлыг л хийцгээ. Тэнд лаглайж суух ямар ч хэрэггүй. Та нар индэр дээр ч, өөр хаана ч харагддаггүй. Гайгүй шиг ямар хууль батлахад та нар оролцсон юм бэ. Та нар тэтгэврийн шинэтгэлийн асуудлаарх нийгмийн сүлжээний санал хураалтын үр дүнд л нэмэр болж, ард түмнээ ямар байдалд оруулж байгаа билээ дээ” хэмээн тэрээр тамирчин байсан депутатуудад шүүмжлэлтэй ханджээ.

Зураг