Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин хоёр албан тушаалтныг саатууллаа

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 11 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Тодруулбал, тус сангийн дэд захирал Б, холбогдох албан тушаалтан Н нарыг онгоцноос буухад нь саатуулсан байна.

Тэд Турк улсад албан ажилтай явсан бөгөөд ийнхүү газардахад нь баривчилсан бололтой. АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбатыг баривчлан шалгаж, тэднийг нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргасан юм.

Зураг