Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабагийн Таобао сайтад банкны хувь эзэмшлийг дуудлагаар худалдана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Алибабагийн Таобао сайтад янз бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг. Тэгвэл удахгүй Хятадын онлайн банк болох WeBank-ийн хувьцааг 441 сая юаниас эхлэн дуудлага худалдаагаар зарах гэж байна.

WeBank-ийн 12.6 сая хувьцааг нэг бүрийг нь 35 юаниас эхлэн зарах шийдвэрийг Шанхай хотын дунд шатны шүүхээс саяхан гаргажээ. Тус банкны дөрөв дэх том хувь эзэмшигч Брайтойл Петролюм компани Пин Ан Банканд зээлээ төлөөгүй тул ийм аргаар төлүүлэх шийдвэр гаргасан юм байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр эхлэх онлайн дуудлага худалдаанд оролцохын тулд 44.1 сая юанийг буцааж төлөгдөх нөхцөлтэй барьцаанд тавих гэнэ.

WeBank банкыг Хятадын технологийн аварга компани Tencent Holdings дэмжиж, хөрөнгө оруулж байжээ. Тус банкны өнгөрсөн оны орлого 6.7 тэрбум юань ($968 сая), цэвэр ашиг 1.4 тэрбум юань ($202 сая) хүрч байв.

Таобао сайтад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар шүүхээс зарласан 610,000 дуудлага худалдаа зохион байгуулагдаж байжээ.

Тэдгээрийн борлуулалтын дүн 460 тэрбум юаньд хүрсэн байна.

Өнгөрсөн онд тус сайт Бойнг нисэх онгоц дуудлага худалдаагаар зарж, дуулиан тарьж байв.

 

Эх сурвалж: South China Morning Post