Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Эврика-2018” шилдгийн шилдэг гурван бүтээлийг маргааш тодруулна

ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал 9, 10, 11 саруудад боллоо.

Шалгаруулалтад: Гэгээрэл - эрдэм мэдлэг, Боловсрол -эрүүл мэнд, Мөргүншил - Соёл хүмүүжил, Барилга - хот төлөвлөлт, Зам тээвэр - аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн есөн салбараас 23 судлаачийн бүтээл III шатанд шалгарсан байна.

II шатнаас шалгарсан 23 судлаач 10 дугаар сарын 30-ны өдөр III шатанд илтгэлээ хэлэлцүүлэн Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас оюутан судлаач, залуу, багш судлаач, эрдэмтэн судлаач ангилал тус бүрээс нийт есөн илтгэлийг шалгаруулжээ.

Маргааш буюу 11 дүгээр сарын 7-ны өдөр Төрийн ордонд сүүлчийн шатны шилдгийн шилдэг гурван бүтээлийг тодруулах аж. 

Тус хурлыг Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Их Монгол Язгууртан ТББ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Буган сүлд ТББ, Монголын сэхээтний холбоо, Буган соёл медиа групп дэмжиж ажилласан билээ. 

 

Эх сурвалж: МЗХ