Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг дэлгэц нь нугардаг гар утас танилцуулах гэж байгаа бололтой

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани эвхдэг буюу дэлгэц нь нугардаг гар утас зах зээлд гаргах тухай яриа эртнээс тараад байгаа.

Тэгвэл өчигдөр Самсунг өөрийн Фэйсбүүк хуудсан дахь логогоо дээр үзүүлснээр нугалж тавьсан нь анхаарал татаж байна.

Энэ нь тус компани ямар нэг нугардаг дизайнтай бүтээгдэхүүн гаргах цаг ойртож байгааг харуулж байж магадгүй юм.

Өнгөрсөн хоёр сарын турш Самсунгийн мобайл бүтээгдэхүүний салбарын гүйцэтгэх захирал Дон Жин Ко энэ талаар яриандаа цухас дурдах нь нэмэгдээд байгаа.

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд Сан Франциско хотод нээгдэх Samsung Developer Conference чуулганы үеэр уг шинэ бүтээгдэхүүнийг танилцуулна гэсэн таамаг яригдаж байна.

Тиймээс Самсунг яагаад логогоо нугалах болсон шалтгаан удахгүй тодорхой болох бололтой.