Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын зах зээлд нэг бүр нь $100-$200-ын үнэтэй 6 сая орчим гар утас хэрэглэгдэж байгааг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Чо Мён Гён өнөөдөр мэдээлжээ.

Өнөөдөр төсвийн тусгай хорооны хуралд оролцсон сайдаас парламентын гишүүд Хойд Солонгосын үүрэн холбооны хэрэглээний талаар асуухад ингэж хариулсан байна.

Хойд Солонгосын хүн амын тоо 25 сая гаруй байдаг. Өмнөдийн поп урлаг тус улсад хэр тархсан байдгийг асуухад “Хойд Солонгост интернэт хаалттай. Тэдний гар утас зөвхөн дотоод сүлжээнд холбогдож ажилладаг. Гэхдээ Өмнөд Солонгосын одуудын дуу хөгжим Хойд Солонгосын залуусын дунд өргөн тархсан гэж би сонссон” гэж Чо Мён Гён сайд гишүүдэд хариулжээ.

Тэрээр Хойд Солонгост хэрэглэгддэг гар утаснууд 3G-ээс доош сүлжээнд ажилладаг, нэг бүр нь $100-$200-ын үнэтэй байдгийг мөн мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News