Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Б.Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудал Лхагва гарагт эцэслэгдэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

Бүлгийн дарга Д.Хаянхярваа "Б.Батзориг сайдын хүсэлтийг бүлгийн хурлаар ярьсан. Прокуророос түүнийг УИХ-аас түдгэлзүүлэх санал ирсэн.

Өнөөдөр сайдын ажлаас огцруулах асуудлыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэж ярилцсан. Маргааш 11:00 цагаас чуулган хуралдаад түүний дараа бүлэг дахин хуралдаж прокуророос ирсэн түдгэлзүүлэх саналыг хэлэлцээд явъя гэдэг дээр санал нэгдсэн. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн журам бий. Түүний дагуу ярилцаад 3 дахь өдөр гэхэд энэ асуудал эцэслэгдэнэ.

Бусад гишүүдийн хувьд намын дарга, Ерөнхий сайдын зүгээс эдгээр хүмүүсийг "Зээлээ яаралтай эргэн төл, хууль хяналтын байгууллагаар шалгуул, буруутай нь тогтоогдвол дараа дараагийн арга хэмжээг авна" гэдгээ мэдэгдсэн. Бусад тохиолдолд ёс зүйн алдаа гаргасан гэдэг утгаар ард түмнээс уучлал гуйх ёстой гэдэг байр суурь хэвээр байгаа" гэлээ.