Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрөгч 2017 он дэлхий дахинаа хамгийн их уур бухимдал, стресс, өвдөлттэй жил байв

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрөгч 2017 он сүүлийн арван жилийн хугацаанд тохиосон хамгийн их стресс, уур бухимдал, өвдөлттэй жил байсан хэмээн дэлхийн иргэдийн сэтгэл хөдлөлийн судалгааг гүйцэтгэдэг Галлуп (Gallup) байгууллагаас мэдээлжээ.

Тус судалгааны эхний хэсэг болох сөрөг туршлагын индексээр хэр их хүн уур бухимдал, гуниг, стресс, зовлон, өвдөлт зэргийг мэдэрснийг тодорхойлсон ба үүний үр дүнд 2006 оноос хойш, сүүлийн арван жилийн хугацаанд 2017 онд хүмүүс хамгийн их уур бухимдал, стресс, өвдөлт зэргийг туулж гарсан гэсэн үр дүнд хүрчээ.

Нийт 146 орны насанд хүрэгчдийн 40 гаруй хувь нь энэхүү судалгааг авахын өмнөх өдөр стресс, уур бухимдал, шаналал, гуниг, өвдөлт зэргийг мэдэрсэн гэж хариулсан байна. 

Тухайлбал, судалгаанд хамрагдагчдын 31 хувь нь биеийн өвдөлт, 23 хувь нь сэтгэл санааны гутрал, гуниг, зовлонг мэдэрсэн бол үлдсэн 20 хувь нь уур бухимдалтай байсан гэжээ. Эдгээр сөрөг үзүүлэлтүүд 2007 онд 23 хувь, 2016 онд 28 хувь байснаас үзэхэд хүмүүсийн бухимдал зовлон жил ирэх тусам нэмэгдэж байгааг илтгэх аж.

Судалгааны ажлыг гүйцэтгэсэн Галлуп төвийн үйл ажиллагаа хариуцсан менежер Мохамед Йоинис “Бид дэлхий даяар, насанд хүрсэн 154,000 хүнээс авсан судалгааны үр дүнд хүн төрөлхтөн урьд өмнө байснаас илүү их гуниг, зовлон, өвчин шаналал дунд оршин буг олж мэдлээ” гэжээ.

Харин судалгааны нөгөө хэсэг болох эерэг туршлагын индекс хоёр дахь жилдээ доошилсон үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, 146 орны насанд хүрэгчдийн 70 орчим хувь нь судалгаанд хамрагдахын өмнөх өдөр инээд хөөр, баяр баясал, аз жаргалтай байсан гэсэн бол 46 хувь нь ямар нэгэн шинэ сонирхолтой зүйл сурч, мэдэж, хийсэн гэсэн хариуг өгчээ.

Энэхүү сонирхолтой судалгаанд оролцсон орнуудаас Парагвайд амьжиргааны түвшин доогуур өрх зонхилдог ч үүнээс үл хамааран хамгийн их аз жаргалтай хүн ам бүхий улсаар тодорсон байна.

 

 

Эх сурвалж: Time.com