Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд шөнөдөө хүйтэн байна

ikon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр, 2018 оны 11 дүгээр сарын 6-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр байна. 

Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

 

 

Эх сурвалж: ЦУОШГ