Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Флоид Мэйуидер холимог тулааны анхны тэмцээнээ Японы кикбоксчинтой хийнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн боксчны замналаа 50:0 харьцаатай, ганц ч ялдагдалгүй хадгалж яваа АНУ-ын тамирчин Флоид Мэйуидер холимог тулааны спортын дэвжээнд гарах анхны алхмаа хийхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрээр Японы холимог тулааны RIZIN холбооноос энэ оны сүүлчийн өдөр зохион байгуулах тэмцээнд кикбоксын ялагдашгүй тамирчин Тэншин Насукаватай тулалдахаар болсон байна.

Мэйуидерийг холимог тулааны найман талт дэвжээнд гарна, ингэхдээ Конор Макгрегортой дахин тулалдах эсвэл UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовтой тулалдана гэсэн яриа тараад байсан юм.

Тэмцээн ямар дүрмээр явагдах нь тодорхойгүй байна. Гэхдээ RIZIN холбоо удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж фэнүүддээ зарлажээ.

Ямартай ч энэ мэдээллийн дараа Мэйуидерийг Макгрегор, Нурмагомедовын аль нэгтэй тулалдана гэсэн таамаг илүү бодитой болж байна.

“Money” хочтой Мэйуидер шагналаа тохирвол ямар ч тулааны саналаас буцдаггүй гэдгийг мөн санах хэрэгтэй юм.

 

Эх сурвалж: Business Insider