Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ӨМӨЗО-ны төлөөлөгчид "Монголын нууц товчоо"-ны агар зандан авдартай эхийг өгөв

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдөрт зориулсан "Мөнх тэнгэрийн бичиг 2018" үзэсгэлэн өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээгдлээ.

Иргэд өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 9-нийг дуустал үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч үзэсгэлэнгийн нээлтэд оролцож шилдэг болон тусгай шагналыг гардуулж өглөө.

Шилдэг бүтээлээр:

Каллиграфийн их мастер Т.Жамъянсүрэнгийн "Мөнх тэнгэрийн бичиг" шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал авлаа. Энэ бүтээл нь 8 дахь жилдээ тус үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байгаа юм.

Тусгай шагнал:

ӨМӨЗО-ноос оролцсон Цэнгэлийн "Билиг барамид" бүтээл шалгарлаа. Тэрбээр бүтээлээ монгол бичиг, тод, вагиндра гэсэн гурван бичиг үсгээр туурвижээ.

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад ӨМӨЗО-ны төлөөлөгчид Монголын нууц товчоог монгол уран бичлэгээр 49 хуйлбар дээр бүрэн бичсэн, агар зандан авдартай эхийг хүлээлгэж өглөө.

 "Мөнх тэнгэрийн бичиг 2018" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн хоёр ангилалтай. Сурагчдын бүтээл нь Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" танимд өнөөдөр 14:00 цагаас нээгдэх аж.

Энэ удаагийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас 22, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас 3, Бүгд Найрамдах Халимаг Улсаас 2, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20, Бүгд Найрамдах Франц улсаас 1, нийт 48 уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг