Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нэгэн хотын дарга Афганистанд алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Саяхан Афганистаны цэргийн ангид дотроосоо халдлага гарах үеэр АНУ-ын нэгэн алба хаагч алагдсан нь Юта мужийн жижиг хотын дарга байжээ.

Өнгөрсөн Бямба гарагт халдлагын үеэр амиа алдсан хүн нь АНУ-ын Үндэсний Гвардад алба хааж байсан Норт Огден хотын дарга, 39 настай Брэнт Тэйлор байсан гэнэ.

Түүнийг алагдсан болохыг Юта мужийн сенатор Оррин Хэтч, мужийн захирагч Спенсер Кокс нар баталжээ.

Норт Огден нь 17,000 орчим оршин суугчтай, Солт Лэйк Ситигээс хойд зүгт байдаг жижиг хот юм. Тэйлор өнгөрсөн нэгдүгээр сард Юта мужийн Үндэсний Гвардийн цэргүүдтэй хамт алба хаахаар Афганд иржээ. Түүнийг зөвлөгчийн үүрэгтэй ажиллана гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

Халдлагын үеэр АНУ-ын бас нэг алба хаагч шархдсан байна. Халдлага үйлдэгч нь Афганистаны цэргийн алба хаагч байсан бөгөөд тэр дороо Афганий зэвсэгт хүчнийхэнд алагджээ.

Афганий цэргүүд дотроос тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын цэргийн бие бүрэлдэхүүн рүү халдах тохиолдол үе үе гардаг. Энэ удаагийн халдлагыг хэн зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Reuters