Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Төв аймагт боллоо

ikon.mn
2018 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Төв аймагт боллоо. Сургуулилалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын  дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон аймгийн удирдлагууд оролцов.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийнхны дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлсэн бөгөөд Төв аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.

Улмаар аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн 26 ангийн нийт  540 гаруй хүн, 46 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулжээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Төв аймгийн хувьд хамгийн олон буюу 27 сумтай, 17 мянган хүн амтай.  Сүүлийн жилүүдэд  ой хээрийн түймэр, цасан болон шороон шуурга, хүн малын гоц халдварт өвчин, үер, усны осол, ихэвчлэн тохиолдож байгаа юм.  

Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар үргэлжилсэн юм. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар