Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улсын нэгэн арал хуванцар хог хаягдлын дараагийн үүр болоод байна

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Lai Seng Sin

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоос нэг цаг гаруй зайд орших Пулау Инда арал нь тус улсын хамгийн том усан боомт аралд тооцогддог аж.

Гэвч энэ он гарснаар БНХАУ-ын хуванцрын төрлийн хог хаягдлыг импортлохыг зогсоосон шийдвэрийн дараагаар тус арал нь АНУ, Их Британи, БНСУ, Испани зэрэг улсуудын хуванцрын хог хаягдал хүлээн авах томоохон цэг болоод байна.

Ингэснээр Пулау Инда арал дээр олон тооны хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй хог боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, байгаль орчинд хор хөнөөл учруулахуйц үйл ажиллагаа явуулж буй талаар олон улсын эх сурвалжууд мэдээлэв.

БНХАУ-ын гаргасан шийдвэрээр нийт долоо гаруй сая тонн хуванцар хог хаягдлын урсгалыг зогсонги байдалд оруулаад байсан юм. Харин тус арал нь бусад улсаас хуванцрын хог хаягдлыг хүлээн авч эхэлснээр энэхүү урсгалыг хөдөлгөөнд оруулаад байгаа аж.

Он гарснаас хойш өнгөрөгч долоодугаар сар хүртэл, хэдхэн сарын дотор зөвхөн АНУ л гэхэд нийт 178,238 тонн хуванцрын хог хаягдлыг Пулау Инда арал руу илгээгээд байна.

Малайз улсын Байгаль орчин, шинжлэх ухаан, технологийн Сайд Йео Бий “Тус арал дээрх нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Ялангуяа хууль бус, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх устгал, хог боловсруулалт эрхэлж буй үйлдвэрүүд нэмэгдэж буй нь манай улсын хувьд томоохон асуудал болоод байна” гэжээ.

 

Эх сурвалж: World Economic Forum