Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цахиурын хөндийд хамгийн их эрэлттэй байгаа програмчлалын хэлүүдийг жагсаажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ажлын байрны зар түгээдэг Indeed сайт сүүлийн нэг жилийн хугацаанд Цахиурын хөндийн компаниудын шаардлагад хамгийн олон удаа багтсан компьютер програмчлалын хэлнүүдийг олж жагсаажээ.

Ингэхдээ тэд 2017 оны аравдугаар сараас 2018 оны аравдугаар сарын хооронд тус сайтад нийтлэгдсэн ажлын заруудыг Сан Франциско, Сан Хосе гэсэн байрлалуудаар нь харьцуулж гаргасан байна.

Гарсан үр дүнгээс харвал Java болон Python хэлнүүд хамгийн их эрэлттэй байжээ.

Топ 10 хэлэнд Майкрософтын C sharp, Apple-ийн Swift хэлнүүд багтаагүй байна. Гэхдээ эдгээр хэлнүүд компаниудын ажлын байранд тавигдах шаардлагаас үл хамааран програм хөгжүүлэгчдийн дунд чухалд тооцогддог ур чадвар болоод байгаа.

Харин сонирхол татсан нэг үзэгдэл нь топ 10 хэлэнд Amazon Web Services багтсан явдал юм.

Энэ нь үнэндээ програмчлалын хэлэнд тооцогдохгүй ч cloud computing орчинд ажиллахад чухал хэрэгцээтэй мэдлэг болоод байна.

 

Эх сурвалж: Quartz